Австралид Суралцацгаая
Австралийн их сургууль, коллеж болон бусад сургуулиуд таныг сонгосон салбартаа амжилттай явахад өндөр мэдлэг, практик ур чадвар олгоход зорин ажилладаг. Дэлхий дахинд зохион байгуулах, шинийг санаачлах ур чадвар өндөр эрэлттэй болсон энэ цаг үед Австралийн боловсролын байгууллагууд мэргэжил бүрээс оюутнуудыг нээлттэй сэтгэгч, шинийг санаачлагч болгох зорилгоор суралцах болон заах арга барилаа бүрэн шинэчилсэн байдаг. Австралийн их сургууль, коллеж болон сургуулиуд танд онолын мэдлэг болон практик ур чадварыг олгож дэлхийн хурдацтай өөрчлөлтийн энэ цаг үед амжилттай явахад мөн тогтворгүй цаг үед идэвхитэй гүйлгээ ухаантай байхад туслах болно.
Сургалтын Виз
Оюутны визний зорилго нь гадаадын оюутнуудыг Австрали улсад бүтэн цагаар суралцах, боловсрол эзэмших боломжийг олгох юм. Энэхүү виз нь тухайн оюутныг Австрали улсад сурч буй сургалтын хугацаатай уялдан амьдран суух эрхийг олгодог. Австралийн виз авах хүсэлт гаргахаас өмнө Австралийн аль нэг сургуульд элсэж ороод тухайн сургуулиас сургалтанд хамрагдахыг зөвшөөрсөн бичгийг авсан байх шаардлагатай.
Тавигдах шаардлагууд
- Австралийн аль нэг сургуульд бүтэн цагаар суралцахаар элсэн орсон тухай тухайн сургуулиас ирсэн урилга
- Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх
- Суралцах хугацааны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх
- Австралид амьдрах, аяллын зардал, сургалтын төлбөр зэргийг төлөх чадвартайг харуулах
Оюутны визийг авахын тулд та визний тухайн ангиллын шалгуурт (assessment factor) заагдсан бүхий л бичиг баримтыг бvрдvvлэх ёстой. Энэхvv шалгууруудад aнгли хэлний тvвшин, санхvvгийн чадамж болон бусад нєхцлvvд заагдсан байдаг бєгєєд энэ бvгд нь танд виз олгох шийдвэрт шууд нєлєєлнє.
Австралийн Цагаачлалын яамнаас үндсэн 5 шалгуур тvвшинг (Asessment Level) тогтоосон байдаг бөгөөд энэ нь таны харьялагддаг улс болон суралцахаар тєлєвлєж буй боловсролын түвшингээс шалтгаалан тогтоогдоно. Хэрэв та Монгол улсын иргэн бөгөөд дээрх визний дэд ангийн визийг авахаар өргөдөл гаргөх гэж байгаа бол ихэнх тохиолдолд шалгуурын 3-р тvвшинд хамаарагдана.
Мєн та өргөдөл гаргах үедээ австралийн виз олгоход тавигддаг ерєнхий шаардлагуудыг хангаж байх ёстой. Vvнд зан авир, эрvvл мэндээр тэнцэхээс гадна, эрүүл мэндийн даатгалтай байх, Австралийн Засгийн Газарт єргvй байх ёстой гэх мэт нэмэлт шаардлагууд багтдаг.
Доорх шалгалтыг виз мэдүүлэхээс өмнөх 2 жил дотор өгсөн байна.
Англи хэлний шалгалтын төрлүүд | Минимум оноо | Минимум оноо + 10 долоо хоногийн курс | Минимум оноо + 20 долоо хоногийн курс |
IELTS | 5.5 | 5 | 4.5 |
TOEFL internet based test | 46 | 35 | 32 |
Cambridge English: Advanced (Certificate in Advanced English) | 162 | 154 | 147 |
Pearson Test of English Academic | 42 | 36 | 30 |
Occupational English Test | B for each test component | N/A | N/A |
Та суралцах хугацаандаа Австралид амьдрах, ирж очих, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал зэрэг гэр бүлээрээ ирж байгаа бол гэр бүлийн хүмүүсийн зардлыг төлөх чадвартай гэдгээ харуулна. Хэдүүлээ ирж байгаа, ямар сургуульд суралцах гэж байгаа зэргээс хамаарч энэхүү зардал өөрчлөгдөнө.
Бидний үйлчилгээ
Бүх түвшний сургуульд зуучлах
Offer and CoE
Австралийн аль ч хотод аль ч сургуульд сонирхсон мэргэжлээрээ эсвэл хэлний бэлтгэлд суралцахыг хүсвэл бидэнд хандана уу. Сургуулиа сонгох, мэргэжлээ сонгох, аль эсвэл одоогийн сурч буй сургууль мэргэжлэ солих, сургуульд бүртгүүлэх (Оffer болон COE авах, элсэлт хийх)
Сургалтын визний өргөдөл бэлдэж оруулах
Student Visa Application
Таны өргөдөл дээр Албан ёсны лицензтэй Цагаачлалын асуудал эрхэлсэн хуульч (Registered Migration Agent, MARN: 0955088) ажилдаг ба танд тохирсон зөвөлгөөг өгч явна
Орчуулга болон нотариат
Translation and JP Services
Та австралийн виз хүсч өргөдөл гаргах гэж байгаа бол өргөдөлтэй хамт оруулах бүхий л монгол хэл дээрх бичиг баримтуудыг NAATI -гийн дугаартай орчуулагчийн баталгаат орчуулгатай хамт дагалдуулан оруулах шаардлага тавигддаг ба манайх энэхүү үйлчилгээг 2000 оноос хойш хийж байна.
Free IELTS preparation links
Бидэнд өөрийн мэдээллээ ирүүлээрэй
Та бидэнтэй холбогдож тухайн визний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.