Хэрвээ та Австралийн визэнд өргөдөл гаргахдаа бүртгэгдсэн зуучлагч агентлаг эсвэл exempt person буюу тусгай төлөөлөгчөөс цагаачлалын зөвлөгөө аван өөрийн өмнөөс цагаачлалын албатай харьцаж өргөдөл гаргахад туслалцаа авч байгаа бол заавал 956 Формийг (Advice by a registered migration agent/exempt person of providing immigration assistance) бөглөн гарын үсэг зуран виз мэдүүлэхдээ хавсаргах ёстой.
Энэ формыг бөглөснөөр таны визний холбогдолтой захиа, мэдэгдэл болон хүсэлт тухайн зөвшөөрөгдсөн хүн дээр ирэх болно. Мөн тэд Австралийн визэнд таны өмнөөс өргөдөл гаргах эрхтэй болно гэсэн үг.
Зөвхөн Exempt Person эсвэл Бүртгэгдсэн Зуучлалын Агентлагт энэ форм хүчинтэй.
Тэгвэл Exempt person гэдэгт ямар хүмүүс орох вэ?
- Ойр дотны гэр бүлийн хүн (өргөдөл гаргагчийн эхнэр/нөхөр, хүүхэд, өргөж авсан хүүхэд, эцэг эх, ах/эгч)
- Өргөдөл гаргагчийн спонсор эсвэл визэнд уригч
- Парламентийн гишүүн эсвэл холбогдох ажилтан
- Цагаачлалын зөвлөгөө өгөх үүрэгтэй албан ажилтан
- Дипломат албаны гишүүн, консулын газар эсвэл олон улсын байгууллага
Хэрвээ та бүртгэгдсэн агентлаг биш exempt person бол цагаачлалын туслалцаа үзүүлээд төлбөр авах ёсгүй. Хэрвээ Австралид төлбөр авсан бол 10 жилийн хорих ял оноох хүртэл шийтгэлтэй байдаг.
Бүртгэгдсэн зуучлалын агентлаг нь Австралийн MARA буюу Migration Agents Registration Authority-д бүртгүүлэн албан ёсны цагаачлалын зөвлөгөө өгөх эрх бүхий лиценз дугаартай байх ёстой. Та тухайн агентлаг бүртгэлтэй эсэхийг (https://www.mara.gov.au) – вэбсайтаас шалгах боломжтой.
Хэрвээ та цагаачлалын зөвлөгөө авахгүйгээр зөвхөн өөрийн өмнөөс цагаачлалын албатай харилцах зөвшөөрөл олгож байгаа тохиолдолд эсвэл тухайн төлөөлөл болсон агентлаг эсвэл exempt person-г цуцлах тохиолдолд 956А Формийг (Appointment or withdrawal of an authorised recipient) бөглөн цагаачлалын албанд илгээнэ.
Та Австралийн бүх төрлийн виз болон цагаачлалын тухай мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой.
Moz Visa Team