Австрали улсад суралцахаар явахад гарах зардлуудыг мэдэж байх нь таньд санхүүгээ төлөвлөн зорилгодоо хүрэхэд туслах болно.
Австрали руу явахаас өмнө таниас бэлэн гарах зардал
Сургуульд өргөдөл гаргах төлбөр (Application fee)
Дундажаар $100 – $250
Сургуулийн урьдчилгаа (Deposit for Confirmation of Enrolment)
Сургуулиасаа хамаараад нэг улирал эсвэл нэг семестерийн төлбөр төлж сургуулийн урилга авдаг.
Эрүүл мэндийн даатгал
Нийт сурах хугацаанд тааруулан төлдөг. Тухайлбал 2 жил суралцахаар бол
Bupa даатгалын жишгээр тооцов.
Визний төлбөр

Санхүүгийн баталгаа
Австралийн цагаачлалын албанаас оюутны визэнд өргөдөл гаргагч 12 сарын хугацаанд өөрийнхөө амжиргааны зардал, сургалтын төлбөр, замын зардалаа даах санхүүгийн чадварыг харуулахыг шаарддаг ба энэхүү зардлын тооцоог Цагаачлалын албанаас тодорхой гаргаж өгсөн байдаг. Үүнд:
Амжиргааны зардал
Сургалтын төлбөр
Нэг жилийн сургалтын төлбөр – төлсөн урьдчилгаа = Үлдсэн төлбөр
Замын зардал
$2,000 (AUD)
Австралид сургалтын төлбөр
Сургалтын түвшин бүрт нэг жилийн сургалтын төлбөрийн барагцааг харуулав.
- Cургууль = $7,800 – $30,000 (AUD)
- Хэлний бэлтгэл = Курсээсээ хамааран ойролцоогоор долоо хоногийн $300 (AUD)
- Мэргэжлийн боловсрол олгох сургалт (VET-Certificates I to IV, Diploma and Advanced Diploma) = $4,000 – $22,000 (AUD)
- Бакалаврын зэрэг = $20,000 – $45,000 (AUD)
- Магистрын зэрэг = $22,000 – $50,000 (AUD)
- Докторын зэрэг = $18,000 – $42,000 (AUD)
Амжиргааны зардлууд
- Байр (түрээс) = долоо хоногийн $185 – $440 (AUD)
- Хоол хүнс болон гадуур хооллох = долоо хоногийн $140 to $280 (AUD)
- Газ, цахилгаан = долоо хоногийн $10 -$20 (AUD)
- Утас болон интернет = долоо хоногийн $15 – $30 (AUD)
- Нийтийн тээвэр = долоо хоногийн $30 – $60 (AUD)
- Машин (худалдаж авсны дараа) = долоо хоногийн $150 – $260 (AUD)
- Үзвэр, үйлчилгээ = долоо хоногийн $80 – $150 (AUD)
Австралид цалингийн хэмжээ хэд вэ?
Одоогийн байдлаар Австралийн цалингийн доод хэмжээ 1 цагийн $19.49 буюу 38 цагаар ажиллахад $740.80 байна.
Австралид долоо хоногийн дундаж цалин муж мужаар гаргасан сүүлийн үеийн статистик 2019.

Мөн Австралийн статистикийн газраас гаргасан насны ангилалд сарын цалингийн хэмжээ.
Та сургалтын визний талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандаарай.
Moz Visa Team