Бусад

Regional Australia буюу Австралийн бүс нутагт суралцахын давуу талууд

Мэдээг хуваалцах

 

Австрали улс бол гадаадын оюутнуудын суралцаж амьдрахыг хүсдэг топ улсуудын нэг билээ. Австралийн засгийн газар саяхнаас цагаачид (гадаадын оюутнууд)-ыг Австралийн бүс нутагт суралцаж, цагаачлахыг дэмжих хөтөлбөрүүд гаргасан. Шинээр гарсан 491 болон 494 виз нь илүү их хүмүүсийг бүс нутагт ажиллаж, амьдрахыг уриалсан виз юм.

Хэрвээ та Австралид суралцахыг хүсвэл Австралийн бүс нутагт суралцахад дараах давуу талтай болохыг танилцуулж байна:

  1. Австралид цагаачлахад нэмэлт 5 оноо нэмэгдэнэ

Та Австралийн бүс нутагт их сургуульд ( заримдаа коллежид) сурч төгсвөл дараа нь цагаачлах хүсэлт гаргахад онооны системд 5 оноо нэмэгдэнэ.

  1. Төгсөлтийн дараах ажлын виз (Subclass 485) илүү урт хугацаагаар гарна (Post-Study Work Stream)

Австралид 2 жил сураад төгсөхөд ажиллах эрхтэй визэнд өргөдөл гарган мэргэжлээрээ бүтэн цагаар ажиллан туршлага хуримтлуулах боломжтой байдаг. Бүс нутагт төгссөн оюутнуудад энэ виз арай урт хугацаагаар гарах боломжтой.

  • Бакалаврын зэрэг: 2 жил + нэмэлт 1 жил
  • Магистрийн зэрэг: 2 жил + нэмэлт 1 жил
  • Магистрийн зэрэг (Судалгаа): 3 жил + нэмэлт 1 жил
  • Докторын зэрэг: 4 жил + нэмэлт 1 жил
  1. Ажил олох боломж өндөр

Австралийн засгийн газар цагаачдыг бүс нутагт татахын тулд олон янзын визний хөтөлбөр шинээр гаргасан ба тухайн бүсэд дутагдаж байгаа ажлын байран дээр гадаадын иргэдийг авахыг хүлээн зөвшөөрч, илүү их ажлын байр бий болгоход анхаарч ажиллаж байгаа.

  1. Байрны түрээс илүү хямд

Бүс нутагт том Метрополитан хоттой харьцуулахад түрээсийн төлбөр харьцангуй бага. Тухайлбал Сиднейд 2 өрөө байр сарын AUD 2,400 байхад бүс нутгийн дараах хотууд дах түрээсийн сарын төлбөр дунджаар:

  1. Adelaide: AUD 1,700
  2. Perth: AUD 1,500
  3. Hobart: AUD 1200
  1. Хот болон хөдөөгийн амьдралын хэв маягийг нэгэн дор үзэх боломжтой.

Бүс нутгийн хотууд Сиднейтэй адил бүх төрлийн зугаа цэнгэлийн газар, үйлчилгээний төвүүдтэй. Хотын төвийн завгүй хэмнэлийг мэдэрч, мөн хотоос гадуурх тайван байгалийн үзэсгэлэнт газрыг үзэн амрах боломжтой.

  1. Тухтай Академик орчин

Австрали дахь бүс нутгийн их сургуулиуд нэг ангийн хүний тоо цөөн боловч маш тухтай, орчин үеийн кампусуудтай байдаг. Хөдөө орон нутагт оюутнууд зөвхөн хичээлдээ анхааран илүү төвлөрөх давуу талтай.

Австралийн бүс нутаг дах шилдэг их сургуулиудад:

  • Central Queensland University
  • Charles Darwin University
  • Federation University Australia
  • James Cook University
  • Southern Cross University
  • University of Tasmania
  • University of Adelaide
  • Flinders University
  • University of New England
  • University of South Australia
  • University of Southern Queensland

Их сургуулиудаас гадна мэргэжлийн боловсрол олгох олон коллежууд ч байдаг.

Австралид суралцан ажиллаж, амьдран цаашид Австралид байнгын оршин суух эрх авах хурдан дөхөм арга бол Австралийн бүс нутгийг сонгон суралцах юм.

 

Австралийн бүс нутагт суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдож мэдээлэл аваарай.

Moz Visa Team

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *