Бусад

Австраличууд юу идэх дуртай вэ?

Мэдээг хуваалцах

Австрали улс маш олон үндэстнээс бүрдсэн тул бүх үндэстний хоолийг та амталж идэж үзэх боломжтой. Харин Австраличуудын уламжлалт хоол хүнс юу юм бол?

Аборижинал/уугуул иргэд эрт дээр үеэс Австралийн бургасанд ан агнаж, хоол хүнсээ олж иддэг байсан. Тэдгээр хоолийг ‘Bush Tucker’ гэж нэрлэдэг ба Австралийн зах хязгаар бүсэд амьдардаг аборижинал хүмүүс одоог хүртэл иддэг. Үүнд: Имж, Emu буюу тогоруу шувуу, матар, witchetty grub гэж нэрлэх өт, Quandong жимс, улаан лооль, амтат төмс болон макадеми самар орно. Эдгээрээс ихэнх нь орчин үеийн хоолны жоронд шингээсэн байдаг тул та Австралид ресторан, кафед орохоороо анзаараарай.

Та Австралид нүүж ирэхэд эдгээр хоол хүнстэй та заавал таарах болно.

 

Vegemite– Энэ нь зузаан хар бор өнгөтэй исгэгчнээс гаргаж авсан түрхлэг ба дотроо витамин В маш ихээр агуулж байдаг Австраличуудын эрүүл хүнсний нэг. Эрт дээр үеэс л Австрали хүүхдүүд өглөөний цай, өдрийн хоолондоо талхан дээр түрхэн идэж ирсэн. Happy Little Vegemites гээд рекламны дуу хүртэл байдаг байж.

 

 

 

 

Chiko roll– энэ гүн шарсан дотроо ногоо махтай зууш нь Австралийн жижиг дэлгүүрүүд, мөн Fish & Chips хоолны газруудад маш элбэг байдаг.

 

 

 

 

Tim Tams– Arnott’s компанийн бүтээгдэхүүн Tim Tam нь нэийг идээд ханахгүй Австраличуудын хамгийн дуртай шоколадтай амттан.

 

 

 

 

 

 

Lamingtons– Австраличуудын зохиосон уламжлалт амттан ба дөрвөлжин хэрчсэн кексийг шоколаданд дүрээд кокос дээгүүр нь цацаж хийдэг.

 

 

 

 

ANZAC biscuits– Овьёос, сахарын сироп, кокосоор хийсэн шаржигнасан жигнэмэгийг Австрали болон Шинэ Зеландын армын корпусын нэрээр нэрлэжээ.

 

 

 

 

 

 

Pavlova– Зарим Австраличуудын хувьд Aussie BBQ-ны дараа дезертэнд Pavlova идэхгүй бол дутуу санагддаг. Хэдийгээр Австраличууд энэ амттанг өөрсдийн гэж ярих дуртай ч, яг үнэндээ Оросын балетчин Анна Павлова 1920 онд Австралид аялан тоглот хийж явахад түүнд зориулж хийсэн гэдэг. Энэ жорыг зохиосон хүн Австрали эсвэл Орос гэдэг нь одоо ч тодорхойгүй байдаг.

 

 

 

Weetbix– Австраличууд энэ улаан буудайн жигнэмэгийг өглөөний цайндаа сүүнд хийн эсвэл хуурайгаар нь ч иддэг. Анх Австралийн Cricket багийнхан сурталчилж эхэлснээр алдаршсан. (Cricket бол Австралийн үндэсний спорт)

 

 

 

Meat pies & sausage rolls– Манай монголын хуушуур л гэсэн үг. Хүмүүс хаа сайгүй зардаг, ялангуяа арга хэмжээ, спортын уралдаан тэмжээн, мөн дэлгүүрүүдээр байнга зардаг. Маш амттай ба дотор нь үхрийн мах эсвэл тахианы махны зуурмагтай.

 

 

 

Damper– Энэ бол Австралийн уламжлалт талх. Гэхдээ одоо тийм ч түгээмэл идэхээ больсон.

 

 

 

 

Fish & Chips– Далайн эрэг дээр иддэг түгээмэл хоолны нэг.

 

 

 

 

 

Hamburger with ‘the lot’– Австралид Америк хэв маягийн бургер элбэг байдаг ч жинхэнэ Австрали бургер бол маш их мах, улаан лооль, бакон, хан боргоцойн хэрчим, улаан манжин, өнлөг, мөн салатны байцаатай аварга том бургер юм.

 

 

 

The sausage or ‘snag’– Snag бол энгийн зүсэм талханд зайдас, сонгино, улаан лоолийн соус дээр тависан хийхэд амархан, Австралид даяар маш их түгээмэл байдаг. Спортын болон олон нийтийн арга хэмжээн дээр, зах дээр, багаж, тоног төхөөрөмжийн дэлгүүрүүдийн гадаа гээд хаа сайгүй ‘Sausage Sizzle’ гэсэн саравчтай ширээнүүдэд зарж байдаг.

 

Barramundi– Австраличууд Barramundi загасаа их идэх дуртай ба нэрийг нь Аборижинал хүмүүс өгчээ. Энэ нь ‘Том хайрстай, мөнгөлөг загас’ гэсэн утгатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *