Ихэнх хүмүүс сувилагчид зөвхөн клиник орчинд болон эмнэлэгт өвчтэй эсвэл шархадсан хүмүүсийг эмчилдэг гэж ойлгодог. Гэтэл сувилагч хүн маш олон газар ажиллах боломжтой. Эмнэлэг, олон нийтийн болон үйлдвэрлэлийн орчинд тухайлбал өндөр настны асрах газар, олон нийтийн төвүүд, үйлдвэрүүд, оффисууд, сургуулиуд, эм зүйн компаниуд, болон өвчтний гэрүүд гэх мэт орно. Мөн олонх нь сувилахуйн багш, сувилахуйн менежер эсвэл захиргааны ажил ч хийдэг. Клиник салбартаа яаралтай тусламж, өндөр настны асаргаа, сэтгэцийн эрүүл мэнд, эх барих, хөнгөвчлөх тусламж эсвэл эрчимт эмчилгээ зэрэг олон чиглэлээр нарийсах боломжтой.
Сувилагч мэрэгжлийг сонгох шалтгаанууд
Эерэг өөрчлөлтийг авчирхад хувь нэмрээ оруулдаг
Хүний амьдралд эерэг өөрчлөлтийг авчрах хамгийн сайхан мэдрэмж. Сувилагч хүн хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, зовиур шаналалаас нь салгахад үнэтэй хувь нэмрээ оруулдаг.
Уян хатан
Сувилагчийн ур чадвар олон чиглэл, салбар луу хувьсах боломжтой. Дэлхийн хаана ч мэрэгжлээрээ ажиллах, мөн аль ч салбарт шилжих уян хатан байдал нь давуу тал болдог. Яаралтай тусламжийн сувилагчаас авахуулаад нийгмийн эрүүл мэнд эсвэл олон нийтийн байгууллагын ажилтан болох хүртэл олон нарийн мэргэжлийн чиглэлээс сонгох боломжтой.
Ажиллах цагийн хуваарь уян хатан
Сувилагчийн ажлын цагийн хуваарь маш уян хатан. Өдөр, орой, шөнө, амралтын өдрүүдээр, мөн бүтэн цагаар, хагас цагаар зэрэг өөрийн амьдралын хэв маягт тааруулан ажиллах боломжтой.
Идэвхижүүлэгч сонирхолтой ажил
Адал явдлаар дүүрэн сувилагчийн ажилд жирийн нэг өдөр гэж байхгүй. Өдөр бүр л сурах зүйл ихтэй, шинэ хүмүүстэй танилцах, бэрхшээлийг даван туулсан урамтай, идэвхижүүлэгч ажил.
Дэлхийн олон оронд эрэлт өндөртэй мэргэжил
Сувилагчид үргэлж л эрэлт хэрэгцээтэй байдаг. Дэлхийн хүн ам өсөхийн хирээр ур чадвартай сувилагчдийн хомсдол ирэх 10-15 жилд өсөх хандлагатай байгааг ДЭМБ-н статистик тооцоогоор харуулжээ. Мөн дэлхийн хүн амын насжилт өндөрсөж байгаа тул сувилагчдын хэрэгцээ улам нэмэгдэнэ.
Нас бол зүгээр тоо – хэзээ ч сувилагч болж болно
Сувилагч болоход оройтно гэж байхгүй. Энэ нь таны 2 дахь мэргэжил байж болно. Ажил олгогчид сувилагчаар төгсөгчдийг өмнө нь ямар нэгэн ажлын туршлагатай бол сайнаар хүлээн авдаг. Мөн хурдан хугацаанд сувилагч болох арга зам байдаг. (Enrolled Nurse)
Маш олон чиглэлээр нарийсах боломжтой
Сувилагчид эрүүл мэндийн болон өөрийн сонирхдог бусад салбарт мэргэших боломжтой. Хэрвээ сонирхдог бол аяллын сувилагч, сургуулийн сувилагч, кэмп сувилагч, цэргийн сувилагч, нийгмийн эрүүл мэндийн сувилагч гэх мэт өвөрмөц содон ажлын боломж их.
Олон улсад байнгын оршин суух эрх авах боломжтой
Дэлхийн олон оронд ялангуяа Австралид сувилагчийн мэргэжил эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтдаг тул энэ мэргэжлээр төгссөн хүмүүс Австралид байнгын оршин суух, ажиллаж амьдрах бүрэн боломжтой.
Австралид сувилагч болохын тулд яах вэ?
Хийх ажил үүргийн хариуцлага, ур чадвар, сурсан түвшинээс хамааран 3 төрлийн сувилагч байдаг:
- Enrolled Nurse/EN (Division 1)
- Registered Nurse/RN (Division 2)
- Nurse Practitioner/NP
Enrolled Nurse/EN (Division 1)
Мэргэжлийн боловсрол олгох сургалтийг (VET) Diploma of Nursing or Advanced Diploma of Nursing-р 1.5 – 2 жил сурч төгссөнөөр та Enrolled Nurse болно. Энэ бол сувилагч болох эхний алхам, мөн хурдан хугацаанд төгсөөд шууд ажлын байран дээр гарах боломжтой.
Enrolled Nurse нь улсын болон хувийн эмнэлэгүүдэд ажиллах боломжтой ба Registered Nurse-н удирдлаган доор өвчтөнд сувилахуйн үйлчилгээ үзүүлнэ.
Enrolled Nurse юу хийдэг вэ?
- Өвчтөнд эрүүл мэндийн анхны үнэлгээ тухайлбал халууныг хэмжих, лугшилт шалгах, даралт үзэх, амьсгалын тоо, цусны сахарын түвшинг тодорхойлох гэх мэт
- Өвчтний биеийн байдлыг Registered Nurse болон эмчид мэдээллэх
- Өдөр тутмын болон ариун цэврийн зөв дадлыг өвчтөнд сургах
- Нөхөн сэргээх болон дасгал хөдөлгөөний эмчилгээнд өвчтөнд туслах
- Сувилахуйн асаргааны төлөвлөгөөг эмч болон RN-тайгаа зөвлөлдөн гаргах
- Анхны тусламж үзүүлэх
- Эрүүл амьдралын хэв маяг болон хувийн аюулгүй байдлын талаар өвчтнүүдэд заан сургах
Дундаж цалин хэд вэ? (Австралид)

Registered Nurse/RN (Division 2)
Сувилагчаар бакалаврын зэрэг 3 ба түүнээс жил суралцан төгсөж, лицензийн шалгалт өгч Nursing & Midwifery Board (NMBA)-д бүртгүүлснээр Registered Nurse болно.
Registered Nurse нь илүү хариуцлага өндөртэй. Арай илүү хүнд өвчтнийг хариуцан ажиллах, асуудлуудад шийдвэр гаргах, удирдан зохион байгуулах, сургалт болон судалгааны ажил хийх зэрэг үндсэн үүрэгтэй ажилладаг.
Registered Nurse юу хийдэг вэ?
- Өвчтний дэлгэрэнгүй үнэлгээг гаргах
- Сувилахуйн үйлчилгээний төлөвлөгөөг бусад тасгийн багуудтай хамтран боловсруулах болон үр дүнд үнэлгээ хийх
- Өвчтөнд бүх төрлийн эмийн эмчилгээ хийн үнэлгээ өгөх
- EN болон дөнгөж төгссөн RN сувилагчидаа дасгалжуулан чадваржуулах
- Өвчтнүүд, тэдний гэр бүлүүд болон ажилчиддаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд бусад багуудтай хамтран ажиллах
Дундаж цалин хэд вэ? (Австралид)

Nurse Practitioner/NP
Nurse Practitioner нь хамгийн өндөр зэрэглэлийн сувилагчид ба Магистрийн зэрэг хамгаалан бие даан өвчтөнд онош тавих, эмчилгээ хийх бүрэн чадвартай, мөн эрхтэй болдог.
Nurse Practitioner юу хийдэг вэ?
- Хүүхдүүд болон бусад өвчтнүүдийг бие даан эмчлэх
- Халдвар оношлох, эмчлэх
- Бүх төрлийн өвчнүүд, түлэгдэл, шарх, хугарал гэх мэт олон эрүүл мэндийн асуудлуудыг шийдэх
- Цус болон дүрс оношлогооны шинжилгээнүүдийг захиалах
- Өвчин намдаах болон бусад эмийн жор бичих
- Өвчтнийг нарийн мэргэжлийн эмчид илгээх
- Орон нутгийн өрхийн эмчтэй холбоотой ажиллах
Австралид сувилагчаар сурахын давуу талууд
- Австралийн их сургуулиуд сувилахуйн сургалтаараа дэлхийд танигдсан. 2019 by the QS World University Rankings үнэлгээгээр дэлхийн 50 шилдэг сувилахуйн сургуулиудын 11 нь Австралид байдаг нь тодорхойлогдсон.
- Эрүүл мэндийн салбар бол Австралид хамгийн хурдацтай хөгжиж буй салбар ба Австраличуудын насжилт өндөрсөж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихсэх хандлагатай.
- Австралийн эмнэлэгийн ажиллах орчин өндөр зэрэглэлийн, мөн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, ажлын аюулгүй орчин өндөр түвшинд хангагдсан байдаг нь олон улсын сувилагчид Австралид ирж ажиллах сонирхолтой байдаг.
- Дэлхийд цалингийн доод хэмжээ хамгийн өндөр орнуудын 2-рт Австрали ордог. (одоогийн байдлаар цагийн $19.49)
- Австралид сувилахуйн чиглэлээр төгссөнөөр та Австралид байнга оршин сууж, гэр бүлээ авчран ажиллаж, амьдрах бүрэн боломжтой. Сувилахуйн чиглэлээр суралцан Австралийн PR буюу байнгын оршин суух эрх авах замуудын талаар бидний бичсэн мэдээллийг эндээс уншаарай.
Та сувилагчийн мэргэжлээр Австралид сурахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Moz Visa Team