Австралийн виз

Австралид сувилагчийн мэргэжлээр PR авах замууд

Мэдээг хуваалцах

Permanent residency (PR) буюу байнгын оршин суух эрх нь цагаачдыг Австралийн иргэнтэй адилхан эрх үүрэгтэйгээр хязгааргүй хугацаагаар ажиллаж амьдрах эрх олгодог. Австралийн иргэнтэй адил тэтгэвэр, тэтгэмж, дэмжлэг авах боломжтой.

Байнгын оршин суух эрх авахын тулд таны эзэмшсэн мэргэжил Австралид дунд болон урт хугацаанд эрэлттэй мэргэжлийн жагсаалт (MLTSSL) болон богино хугацаанд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалтанд (STSOL) багтсан байх ёстой. Одоогийн байдлаар дараах сувилагчийн мэргэжлүүд багтсан байна.

Ур чадвартай бие даасан байнгын оршин суух виз 189 (Skilled Independent Visa) авахын тулд таны мэргэжил урт хугацаанд эрэлттэй мэргэжлийн жагсаалтанд (MLTSSL) байх ёстой.

Ур чадвартай урилгаар байнга оршин суух виз 190 (Skilled nominated visa) эсвэл Ур чадвартай түр виз 489 visa (Skilled provisional visa) авахын  тулд таны мэргэжил богино хугацаанд эрэлттэй жагсаалтанд (STSOL) байх, мөн муж, бүсээс урилга авсан байх ёстой. Энэ нь тухайн бүс мужид өндөр эрэлттэй байгаа мэргэжилтэй хүмүүсийг тухайн мужийн захиргаа урьж байна гэсэн үг. Урилга авахын тулд тухайн муж бүсийн шалгуурт тэнцсэн байх хэрэгтэй.

Австралид сувилагчаар сурахын давуу талаар эндээс уншаарай.

Австралид сувилагчийн мэргэжлээр сурч төгссөн хүмүүст дараах PR замууд байна.

 

Та сувилахуйн чиглэлээр Австралид суралцахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Moz Visa Team

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *