Бусад

Бизнесийн чиглэлээр Австралид суралцахын давуу талууд

Мэдээг хуваалцах

Австрали улсад бизнесийн чиглэлээр боловсрол олгодог маш олон тооны институтууд байдаг. Мөн бизнес дотроо нарийсан мэргэших өргөн сонголттой. Үүнд: нягтлан бодох, банк, бизнесийн мэдээллийн систем, эдийн засаг, санхүү, ложистик, хүний нөөцийн удирдлага, олон улсын бизнес, маркетинг болон удирдлага, төслийн удирдлага, дижитал маркетинг мөн сүүлийн үед бизнесийн салбарт шинээр нэмэгдээд байгаа спортын удирдлага болон зочлон үйлчилгээний удирдлага орно.

Ямар түвшинд суралцаж болох вэ?

VET (Мэргэжлийн боловсрол олгох сургалт): Таныг ажлын байран дээр хурдан хугацаанд гарахад туслах практик ур чадваруудыг заан сертификат, диплом олгодог. Өөрөөр хэлбэл богино хугацаанд сурч төгсөн ажилд орж туршлага хуримтлуулах боломжтой гэсэн үг. Ойролцоогоор 0.5 – 1.5 жил хугацаанд сурна.

Бакалавр: Оюутнуудын бизнесийн удирдлагыг сонгодог гол шалтгаан нь бүх төрлийн салбарт ажиллах боломжтой мөн мэргэжлийн хөрвөх чадвар өндөртэй мөн нарийсан мэргэших мэргэжлийн сонголт их. Хэрвээ бизнесийн аль чиглэлээр нарийсахаа шийдэж чадахгүй байгаа бол ерөнхий бизнесийн удирдлагаар сурч төгсөөд ажлын байран дээр гарч байгаад ирээдүйд эрэлт хэрэгцээтэй, тренд, өөрийнхөө хүссэн чиглэлээр нарийсан мастерт сурч болно. Ихэнхдээ 3 жил сурч төгсөнө.

Магистр: Ямар ч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй хүн мөн ажлын туршлагатай хүн ур чадвараа илүү сайжруулах, удирдлагын албан тушаалд ахих, мөн тодорхой чиглэлээр илүү нарийсан мэргэших зорилгоор магистрт сурдаг. MBA буюу Бизнесийн Удирдлагын Магистр бол хамгийн түгээмэл сурдаг курс.  1.5 – 2 жилийн хугацаанд сурч төгсөнө.  

Австрали улсад саурахын давуу талууд:

1. Дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх боловсрол

Таны Австралид сурч төгссөн гэрчилгээг дэлхийн аль ч орны ажил олгогч болон боловсролын байгууллага, мөн цагаачлалын алба хүлээн зөвшөөрнө.

Австрали улс гадаадын оюутнуудад чанартай боловсрол олгохын тулд олон байгууллагын хяналтанд ажилладаг. Тухайлбал дээд боловсрол олгох институтыг TEQSA (Tertiary Education Quality and Standards Agency), харин мэргэжлийн боловсрол олгох сургалтыг (VET) ASQA (Australian Skills Quality Authority) байгууллагууд тус тус хатуу хяналт тавьж, үнэлгээ өгдөг.

Мөн бизнесийн сургуулиуд  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, үйлчилгээг нэвтрүүлэн, сургалтын орчинг жинхэнэ бизнесийн орчинд байгаа мэтээр тохижуулсан байдаг.    

2. Харилцааны болон англи хэлний ур чадвараа сайжруулах

Хэрвээ та бизнест амжилттай явахыг хүсвэл хүмүүстэй харилцах чадвар, мөн глобал бизнесийн үндсэн хэл болох Англи хэлийг сайн сурч эзэмших хэрэгтэй. Бизнесийн чиглэлээр Англи хэл дээр суралцаж төгсөх нь таныг бизнес орчинд илүү өөртөө итгэлтэй болж төгсөхөд туслах болно.    

Ихэнх сургуулиуд давхар англи хэлний багцалсан хөтөлбөрүүдтэй байдаг тул та хэлээ сайжруулаад үргэлжлүүлэн үндсэн бизнесийн ангидаа сурах боломжийг олгодог.

3. Олон улсын ажлын туршлага болон танилын хүрээгээ тэлэх

Австралийн Сидней, Брисбан, Мелбурн хотуудад олон улсын нэр хүндтэй том компаниуд, стартапууд болон төрийн бус байгууллагуудын төв оффисууд болон салбарууд байрладаг. Энэ бол оюутнууд төгсөөд дэлхийд танигдсан ажлын туршлага, өндөр цалин авах сайхан боломж юм.

Мөн танилын хүрээгээ тэлж, цаашид хамтран ажиллах түнш эсвэл бизнесийн санхүүжилт авах ч боломж гарч болох юм.  

4. Австралид цагаачлах боломж

Австралид бизнесийн чиглэлээр төгссөн гадаадын оюутан Австралид үлдэн ажиллах боломжтой ба дараах төрлийн визний сонголттой:

  • Skilled – Temporary Graduate Visa
  • Post – Study Work Visa
  • Employer Nomination Scheme
  • Regional Sponsored Migration Scheme

Австралид эрэлттэй байгаа бизнесийн чиглэл тухайлбал бизнес аналист, нягтлан бодогч, даатгалын мэргэжилтэн зэрэг мэргэжлийн ур чадвартай бол Австралийн SkillSelect цагаачлалын хөтөлбөрт хамрагдан байнгын оршин суух эрх авахад өргөдөл гаргаж болно.

Мөн Австралид бизнесийн мэдээллийн систем болон нягтлан бодох чиглэлээр сурч төгссөн бол Professional Year Program буюу Австралийн компанид ажиллан ажлын туршлага авах хөтөлбөрт хамрагдаж болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *