Бусад

Австралид сурсны дараа 2 жил ажиллах эрхтэй 485 визний тухай

Мэдээг хуваалцах

Австралид боловсрол эзэмшихийн нэг давуу тал нь төгсөөд бүтэн цагаар ажиллах эртэй виз аван мэргэжлийн туршлага хуримтлуулах боломж юм.

Энэхүү гадаад оюутнуудад зориулсан сургалтын дараах ажлын виз нь 485 гэсэн ангилалд хамрагдах ба үндсэн 2 төрөл байдаг:

  1. Post-Graduate Work Stream
  2. Graduate Work Stream

Бусад визүүдтэй адил 485 визний ерөнхий шалгуур нь өргөдөл гаргагч 50-с доош насны, эрүүл мэндийн шалгуурт тэнцсэн, мөн IELTS шалгалтын 6 оноотой байх шаардлагтай.

POST-GRADUATE WORK STREAM

Энэ виз нь Австралид дээд боловсрол эзэмшиж төгссөн гадаадын оюутнуудад ямар түвшинд суралцснаас шалтгаалан 2-4 жилийн ажиллах эрхтэй виз олгодог.

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 6 сарын дотор Австралийн болосролын байгууллагат Магистр эсвэл Докторын зэргээр суралцаж төгссөн байх.
  • Австралид хамгийн багадаа 2 жил (92 долоо хоног) бакалавр болон түүнээс дээш түвшинд суралцсан байх.  
  • Нийт сурах хугацаанд дор хаяж 16 сар нь Австралид байх.
  • Суралцсан мэргэжил/курс нь CRICOS (Commonwealth Register of Institutions and Course for Overseas Students) байгууллагаар бүртгэгдсэн байх ба Австралийн итгэмжлэгдсэн боловсролын байгууллага байх шаардлагатай.

485 Post-Graduate Work Stream визтэй та гэр бүлээ авчран АЖИЛЛАХ, АЯЛАХ, СУРАЛЦАХ эрхтэй.

GRADUATE WORK STREAM

Энэ нь бакалавраас доош зэргээр суралцсан хүмүүс төгссөнийхөө дараа 18 сар ажиллах эрхтэй виз.  

Тавигдах шаардлага:

  • Сүүлийн 6 сарын дотор сертификат, диплом, graduate диплом түвшинд суралцаж төгссөн байх
  • Австралид хамгийн багадаа 2 жил (92 долоо хоног) суралцсан байх.
  • Нийт сурах хугацаанд дор хаяж 16 сар нь Австралид байх.
  • Суралцсан мэргэжил/курс нь CRICOS (Commonwealth Register of Institutions and Course for Overseas Students) байгууллагаар бүртгэгдсэн байх ба Австралийн итгэмжлэгдсэн боловсролын байгууллага байх шаардлагатай.
  • Суралцсан мэргэжил/курс нь Австралид эрэлттэй байгаа мэргэжлийн жагсаалтад Medium and Long-term Strategic Skills List (MLTSSL) орсон байх эсвэл хамааралтай байх.
  • Тухайн суралцсан мэргэжлээр Ур Чадварын Үнэлгээ авах.  

485 Graduate Work Stream визтэй та гэр бүлээ авчран АЖИЛЛАХ, АЯЛАХ, СУРАЛЦАХ эрхтэй.

Виз гарах хугацаа: 90 өдрөөс 4 сар

Визний төлбөр: 1650 Австрали доллар

2019 оны 11 сараас Австралийн засгийн газар Regional Area буюу бүс нутгийн цагаачлалыг дэмжих зорилгоор хэрвээ гадаадын оюутан Regional бүсэд суралцаж төгссөн бол сургалтын дараах визний хугацааг 1-2 жилээр сунгана гэсэн заалт орсон байгаа. Австралийн Regional Area postcode жагсаалтыг эндээс хараарай.

Визний талаар мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Moz Visa Team

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *